Tuesday, May 12, 2015

"Уран зохиолын дидактик" хичээлийн агуулга

Судлагдахууны агуулга
Бүлэг сэдэв
Мэдлэг
Чадвар
Хандлага




1



Багш-уран зохиолын багш
Багш боловсролын шинэчлэлийн үзэл баримтлал, чиг хандлагын тухай ойлголт
Багш боловсролын шинэчлэлийн үзэл баримтлал, чиг хандлагын тухай өөрийн санаа бодлоо илэрхийлэх, тайлбарлах
Үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах, сурч, хөгжих эрмэлзэл
Уран зохиолын багшийн онцлог, авьяас чадвар,өөрийгөө удирдах техник, манлайллын тухай ойлголт
Өөрийн давуу талаа тодорхойлох, авьяас чадвараа хөгжүүлэх,сонсох, унших,ярих, бичих, төлөвлөх, хэрэгжүүлэх
Авьяас чадвараа хөгжүүлье гэсэн эрмэлзэл, бусдын санаа бодлыг ойлгох, дэмжих
Уран зохиолын багшийн баримтлах зарчим, үзэл хандлага, ёс зүй, эрх, үүргийн ойлголт
Зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж хэвших
Зөв үзэл хандлагыг өөртөө төлөвшүүлэх эрмэлзэл,хүүхдэд хайртай байх







2






Хичээл-уран зохиолын хичээл
Уран зохиолын хичээлийн өвөрмөц онцлог, үүрэг, шаардлага, бүтцийн тухай ойлголт
Бусад хичээлээс  ялгаатай талуудыг зөв тодорхойлох, үгийн урлагаар дамжуулан сургах үйлийг жолоодох

Үгийн урлагийн гайхамшигийг мэдэрч түүнийг хүүхдүүдэд ойгуулах эрмэлзэл, баяр баясгалан
Уран зохиолын хичээлийн бэлтгэл, зохион байгуулалт,хичээлийг үнэлж дүгнэх тухай ойлголт
Бусад хичээлтэй ижил ба ялгаатай зохион байгуулах боломжуудыг тодорхойлох
Бүтээлч санаачилга, шинэ санаа дэвшүүлэх, хэрэгжүүлэх эрмэлзэл
Сурагчдын нас сэтгэхүйн онцлогийг харгалзан хичээл зохион байгуулах ойлголт
Анги, нас сэтгэхүйн онцлогийг харгалзан хичээл төлөвлөх, хэрэгжүүлэх
СХУ, сэтгэл судлалаар эзэмшсэн мэдлэг, чадвараа дайчлан ашиглах эрмэлзэл
Зохиолын дүр, дүрслэл, утга санаагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх тухай ойлголт
Зохиолын дүр, агуулга,санаа, хэл найруулгын онцлог, дүрслэлээр дамжуулан  хүмүүжүүлэх зорилгоо хэрэгжүүлэх
Хүнд байх зөв хандлага, сайн сайхан бүхнийг дэмжих, бэрхшээлийг даван туулах













3












Уран зохиолын дидактик
Зохиолчийн намтар заах арга зүйн  тухай ойлголт
Тухайн зохиолчийг өөрийн сайн найз мэт мэдэж судлах, сонирхол татахуйц хичээл заах
Хүнийг нийгэм, цаг үетэй нь холбон зөв ойлгох эрмэлзэл
Зохиолын агуулга заах арга зүйн ойлголт
Агуулгыг маш оновчтой тодорхойлж ойлгуулах
Бусдын санаа бодлыг хүндэтгэх
Зохиолын уран сайхны онцлогийг заах арга зүйн тухай ойлголт
Тухайн зохиолын уран сайхны онцлогийг зөв, бүрэн тодорхойлж төлөвлөн заах арга, эв дүй
Уран сайхнаар сэтгэх, илэрхийлэх эрмэлзэл
Дүр дүрслэлийг заах арга зүйн тухай ойлголт
Дүрд анализ хийх, оновчтой төлөвлөн заах арга, эв дүй
Сайн зүйлийг тусган авч муу зүйлийг жигшин дургүйцэх хандлага
Зохиолын хэл найруулгын онцлогийг заах арга зүйн тухай ойлголт
Тухайн зохиолын хэл найруулгын онцлогийг зөв тодорхойлж энгийн хялбар аргаар сурагчдад ойлгуулах
Үгийн баялагаа нэмэгдүүлэх, зөв сайхан ярих эрмэлзэл
Зохиолын бүтэц зохиомжийг заах арга зүйн тухай ойлголт
Зохиомжийн өвөрмөц онцлог юу байгааг сурагчдаар олуулах
Аливаа ажил хийхэд арга, хэлбэрийг зөв олох тухай ухамсарлах
Яруу найргийн зохиол заах арга зүйн тухай ойлголт
Яруу найргийн онцлогийг сурагчдаар гаргуулах арга зүйг эзэмшсэн байх
Яруу найргийг ойлгож түүнд дурлах, шимтэх
Үргэлжилсэн үгийн зохиол заах арга зүйн тухай ойлголт
Яруу найрагтай болон үргэлжилсэн үгийн зохиолыг хооронд нь харьцуулж онцлогийг нь илэрхийлж гаргуулах
Хүн, нийгмийн  амьдралын талаар эргэцүүлэх, туршлага болгож санаа авах
Жүжгийн зохиол заах арга зүйн тухай ойлголт
Өмнөх 2 төрөлтэй харьцууж онцлогийг илрүүлж гаргуулах эв дүй
Дүрт тоглолт хийлгэх эрмэлзэл







4






Уран зохиолын боловсролын баримт бичиг
Уран зохиолын боловсролын стандартын үзэл баримтлал, бүтэц, шаардлагын тухай ойлголт
Уран зохиолын боловсролын стандартын үзэл баримтлал, бүтэц, шаардлагын тухай тайлбарлах, өөрийн санаа бодлыг илэрхийлэх
Уран зохиолын боловсролын талаарх эерэг үзэл бодол
Уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, бүтэц, шаардлага, үр дүнгийн талаар ойлголт
Уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, бүтэц, шаардлага, үр дүнгийн талаар ойлголтыг тайлбарлах, өөрийн санаа бодлыг илэрхийлэх
Дэмжих, шүүмжлэх, сайжруулах эрмэлзэл
Уран зохиолын сурах бичгийн талаар ойлголт
Уран зохиолын сурах бичгийн түүхэн хөгжлийн талаар ярих, санаа бодлоо илэрхийлэх
Сурах бичгийн болоод түүнд орсон зохиолуудын талаар өөрийн гэсэн санаа бодолтой байх


No comments:

Post a Comment