Tuesday, May 12, 2015

"Уран зохиолын дидактик" хичээлийн стандарт

                      
                         
Хичээлийн нэр                    Мэргэжлийн сургалтын арга зүй 2 /Уран зохиолдидактик/
Хөтөлбөрийн индекс         011407
Хичээлийн код                    meth 306
Хичээлийн багц цаг                        3
Хөтөлбөрийн зориулалт   Бакалаврын өдрийн сургалт
Судлах улирал                    МэргэжлийнIV ангийн оюутнууд, V-VI улиралд судална
Хамрах хүрээ                       “Багш, монгол хэл-уран зохиолын” мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэргийн боловсрол олгож байгаа сургуулиудад мэргэжлийн хичээл болгон судална.
Нэг. Хичээлийн залгамж холбоо
1.1  Хэвтээ тэнхлэгээр: Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй-Psy 203, сурган хүмүүжүүлэх зүй-ped 202, монголын түүх -huma 114, соёл судлал-soci 117, эсээ найруулга зүй-huma 115, монгол хэл дидактик-meth 331 зэрэг хичээлтэй холбогдоно.
1.2  Босоо тэнхлэгээр:Уран зохиолын онолын удиртгал-Lite-237,монгол ардын аман зохиол судлал- Lite236, монголын уран зохиолын түүх-Lite238, дорно дахины уран зохиолын түүх-Lite337, өрнө дахины уран зохиолын түүх-Lite336, уран зохиолын судлал шүүмжлэл-cry 437 зэрэг хичээлтэй холбогдоно.
Хоёр.Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага:
·         Мэргэжлийн багш, оюутан уран зохиол заах арга зүйн онолын үндсийг ойлгон түүнийг бүтээлчээр ашиглах дадлага, туршлагыг эзэмшиж шинэ дэвшилтэд техологи, арга барилыг сургалтандаа тусган хэрэгжүүлэх
·         Өсвөр үеийнхэнд уран зохиолын боловсрол олгох, уран зохиолын хичээлээр дамжуулж ёс суртахуун, гоо сайханы зөв мэдрэмж бий болгох
·         Амьдрал ахуйд нь хэрэгтэй мэдлэг, арга барил, дадал төлөвшил, зан үйлийг эзэмшүүлэх
·         Мэргэжлийн сургалтын арга зүй-2 хичээл нь “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн “Багш монгол хэл-уран зохиолын” ангид заах мэргэжлийн хичээл мөн.
Гурав. Хөтөлбөрийн зорилго:
            Уран зохиол заах онол, арга зүйг оюутанд таниулан ойлгуулж, заах арга зүйн шинэ дэвшилтэд  технологийг  бүтээлчээр ашиглах мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлнэ.


Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтууд:
·         Оюутан уран зохиолын дидактикийн онол, арга зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмших
·         Оюутан эзэмшсэн онолын мэдлэгийг хэрэглээний ур чадвар, хандлага төлөвшил болгон өөртөө хэвшүүлэх
·         Хэлний салбар ухаан түүний тодорхой бүлэг, нэгж сэдвийг заах арга зүй, технологийн боловсруулалтыг сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, дидактикийн уялдаа холбоонд хийж хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олох
·         Уран зохиолын хичээлийг сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан заах оновчтой хувилбарыг боловсруулах дадлага, туршлага эзэмших
·         Уран зохиолын дидактикийн чиглэлээр оюутан судалгаа шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр  боловсруулах
Тав. Хөтөлбөрийн үндэслэл:
·         Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй багш боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, үнэсний хэмжээний бодлоготой нийцүүлэх
·         Уран зохиолын хичээл заалтыг нийгмийн хэрэгцээ захиалгад нийцүүлэн шинэчилж гоо зүйн сэтгэлгээний онцлогоор сургах үйлийг хөтлөн жолоодох шаардлага
зэрэг нь хөтөлбөрийн үндэслэл болно.
Зургаа. Хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэх арга зүйн үндэс:
·         Үгийн урлагийн өвөрмөц онцлог, уран дүрийн гайхамшигийг ашиглан уран зохиолын сургалтыг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, хандлагыг оюутанд цогц эзэмшүүлэхээр төлөвлөсөн
·         Уран зохиолын дидактикаар оюутны эзэмшсэн, мэдлэг, ур чадвар, хандлагыг бүлэг сэдэв бүрээр үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, үнэлгээний төлөвлөгөөг нарийвчлан гаргасан
·         Оюутан сурч, хөгжих үйлдээ оюун санаагаа бүрэн зориулах үзэл хандлагыг төлөвшүүлэхээр тусгасан
·         Хөтөлбөр, багш боловсролын шинэчлэлийн үзэл хандлага, тэргүүлэх хөгжилтэй орнуудын туршлагыг тусган ажил олгогчид, оюутан суралцагчдын оролцоог ханган боловсруулснаараа  шинэлэг бөгөөд онцлог болсон
·         Арга зүйн хувьд оюутны оролцоог дэмжсэн бүтээлч аргуудыг түлхүү хэрэглэх

·         Дэвшилтэд технолгийг ашиглан сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх бүх боломжийг ашиглахаар тусгасан

No comments:

Post a Comment